Сайн уу, та магадгүй Сонслоо группын гишүүн, эсвэл Подкаст Сонслоогийн сонсогч байх эсвэл хөгжмийг илүү гүн гүнзгий мэдэрч ухаж сонсдог нэгэн байх, ямар ч тохиолдолд, та зөв газраа иржээ ^^ Сонслоо коммюнитигийн зүгээс Радио Улаанбаатар 102.5-н Ялалтын туслалцаатайгаар та бүхэндээ эргээд радио 📻 нэвтрүүлэг сонсох мэдрэмжийг өгөхөөр Сонслоо Радио нэвтрүүлэг хүргэж эхэлж байна! 📻📻📻 Шинэ дуу хөгжим, sample gems 💎 сүүлийн үед on repeat сонсож байгаа нандин дуу хөгжмүүдээсээ хуваалцаж байх болноо. Ингээд эхний дугаараа хүлээн аван сонсоно уу, лайв ямар ч эдитгүй орж байгаа шүү.